Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН БЭЛГИЙН ЗАМААР БОЛОН АГААР ДУСЛЫН ЗАМААР ХАЛДВАРЛАДАГ

2022-05-23

Monkeypox буюу сармагчны цэцэг өвчний халдвар одоогийн байдлаар дэлхийн 15 улсад бүртгэгдээд байна. Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгайлан бүтээсэн вакцин байхгүй. Гэвч салхин цэцэг өвчний вакцин 85 орчим хувийн үр дүнтэй. Тиймээс дэлхийн зарим улс орнууд салхин цэцгийн вакциныг нөөцөлж эхэлсэн гэдэг мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Олон улсын хэвлэлүүдэд нийт хүн амын эрүүл мэндэд аюул учруулах магадлал “бага” гэж нийтлэсэн байна.

СОНИ:Дэлхий дахинд шинээр “Сармагчны цэцэг” өвчин гэх өвчин гарсан нь олон нийтийн дунд дахин цар тахал дэгдэх аюултай юу гэх эргэлзээ үүсээд байна.  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гаргасан хамгийн сүүлийн мэдээллээр буюу 2022 оны 5-р сарын 20-ны байдлаар  лабораториар батлагсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол нийт 11 улсад бүртгэгдсэн гэдэг мэдээлэл өгсөн. Өнөөдөр буюу 5-р сарын 23-ны байдлаар ДЭМБ-аас мэдээлэл шинэчлэн ирүүлээгүй гэдгийг хэлж байна. Дэлхий дахинд сармагчны цэцэг өвчин нэмж Израил, Швейцар, Австри улсуудад бүртгэгдсэн гэдгийг Ням гарагт зарсан байна. 

СОНИ: Сармагчны цэцэг өвчний вирус хүнээс хүнд халдварлах нь ховор гэж ДЭМБ онцлосон. Гэсэн ч халдвар нь амьсгалын замын шүүрэл, халдвартай хүний гэмтсэн арьсанд гар хүрсэн, эсвэл халдвартай хүний эдлэж хэрэглэж айсан эд зүйлсэд хүрсэн бол халдвар авч болно. Мөн нэг нэгэнтэйгээ ойрхон зайд удаан хугацаанд хамт байсан бол вирусийг агаар дуслын замаар авах боломжтой юм байна.  Энэхүү халдвар нь Португали, Их британд эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн дунд тархсан байна. Вирусийн тархалтын хүрээ ерөнхийдөө ижил хүйстэн эрчүүдээр хязгаарлагдаж байгаа тул нийт хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлал “маш бага” гэж тодорхойлоод байгаа юм.

Monkeypox өвчин нь олон бүс нутагт нэгэн зэрэг тархаж байгаа нь вирус далд байдлаар хүн амын дунд удаан хугацаанд тархсан байж болзошгүй гэж эрдэмтэд аамагдаж байна. Гэвч Сармагчны цэцэг нь ДНХ-д суурилсан вирус учраас ковид болон томуугийн вирус шиг хурдан хугацаанд мутацид ордоггүй юм байна. Тиймээс Monkeypox өвчин нь ковид шиг цар тахал болох магадлал бага гэж олон улсын эрдэмтэд үзэж байна. 

Эх сурвалж:BBC, 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-23 16:11:572022-05-23 16:12:22САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН БЭЛГИЙН ЗАМААР БОЛОН АГААР ДУСЛЫН ЗАМААР ХАЛДВАРЛАДАГ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, хуурай салхитай байна Link to: Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, хуурай салхитай байна Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, хуурай... Link to: ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3% БОЛГОНО Link to: ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ 3% БОЛГОНО ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭДИЙН...
Scroll to top Scroll to top Scroll to top