Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Шанхай хотод хоёр сар үргэлжилсэн хөл хорионы хатуу дэглэм цуцлагдлаа

2022-06-02

Хятадын санхүүгийн төв Шанхай хотод коронавирусийн халдвар тархалтыг зогсоохын тулд зарлаад байсан хатуу хөл хорионы дэглэм хоёр сарын дараа цуцлагдлаа.

Өнгөрсөн шөнө дундаас эхлэн тус хотын 25 сая оршин суугчийн ихэнх хэсэг гэрээсээ гарч, чөлөөтэй зорчих эрхтэй болсон байна.

Зөвхөн 650,000 хүн амьдардаг Шанхай хотын хэсэгт хөл хорионы дэглэм үргэлжлэн үйлчлэх юм.

“Бидний удаан хүлээсэн өдөр ирж байна” гэж Шанхай хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Ин Шин өчигдөр шийдвэрийг зарлахдаа эхэлж хэлжээ.

Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд хүн бүр зовлон амссан. Их үнээр олдсон энэ өдрөө бид нандигнаж, хамгаалах ёстой. Бидний сайн мэддэг, үгүйлэгдэж байсан Шанхай хотод тавтай морил” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, Volskwagen, Tesla зэрэг өрнөдийн автомашины компаниуд үйлдвэрлэлээ тасалдуулахгүйн тулд ажилчдаа гэрт нь хариулалгүй ээлжээр ажиллуулж байв.

Шанхайн иргэдийн орлого тасарч, хоол хүнсний хомстолтой тулгарч, тусгаарлалтад удаан байснаас сэтгэл санааны хямралд нэрвэгдэж байсан юм. Лхагва гарагаас эхлэн нийтийн тээвэр, том дэлгүүрүүд багтаамжийнхаа 75 хувийн хязгаарлалттайгаар нээгдэж байна. Кино театр, музей, фитнес клубүүд хаалттай хэвээр байх ажээ.

Сургуулиудын ихэнх нь танхимаар хичээллэхгүй юм байна.

Хөл хорионы дэглэм эхлэхээс өмнө Шанхай хотын эдийн засгийн хэмжээ $600 тэрбум гаруй байжээ. Эрх баригчид эдийн засгаа энэ түвшинд буцааж сэргээхийн тулд зарим татварыг хөнгөлөх, түргэвчилсэн шугамаар бонд гаргах, шинэ барилгын төслүүдэд зөвшөөрөл олгох журмыг хялбарчлах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар болсон байна.

Эх сурвалж: BBC

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-02 07:40:022022-06-02 07:40:02Шанхай хотод хоёр сар үргэлжилсэн хөл хорионы хатуу дэглэм цуцлагдлаа

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ​Хот хоорондын автобусаар зорчих тасалбарын үнэ нэмэгджээ Link to: ​Хот хоорондын автобусаар зорчих тасалбарын үнэ нэмэгджээ ​Хот хоорондын автобусаар зорчих тасалбарын... Link to: Б.Болдсайхан эмч Говь-Алтай аймгийн хүндэт иргэн боллоо Link to: Б.Болдсайхан эмч Говь-Алтай аймгийн хүндэт иргэн боллоо Б.Болдсайхан эмч Говь-Алтай аймгийн хүндэт...
Scroll to top Scroll to top Scroll to top