Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН БОЛЖЭЭ

2022-06-07

Монгол Улсад тахь адуу сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож байна. Энэ талаар “Хустайн цогцолборт газар” төв, Их говийн дархан цаазат газрын Б хэсэг, “Хомын талын тахь” ТББ, “Олон улсын тахь” группээс мэдээлэл хийлээ.

Тахь нутагшуулах чиглэлээр ажилласан мэргэжилтнүүдийн нэг П.Цогтсайхан, Тахь бол манай орны унаган зүйл боловч 1960-аад онд байгальдаа устаж үгүй болсон. Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны 6-р сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс анхны 16 тахийг авчирч байлаа. Дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны таван тахийг тээвэрлэн авчирснаар тахь нутагшуулах ажил эхэлсэн түүхтэй. Ингэснээр:

  • Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт 1992-2000 онд 84 тахь
  • Говийн их дархан цаазат газрын Б хэсэгт 1992-2009 онд 131 тахь тээвэрлэж нутагшуулсан. Энэ хугацаанд Хустайн нуруунаас Говийн их дархан цаазат газар руу долоон тахь тээвэрлэн нутагшуулж, цус сэлбэх үйл ажиллагаа зохион байгуулжээ
  • Тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагаа цар хүрээгээ тэлж Завхан аймгийн Хомын талд 2004-2011 онд 27 тахь тээвэрлэн нутагшуулснаар Монгол нутагт гурван газарт тахьтай болсон.Өнөөдрийн байдлаар:
    • Хустайн нуруунд 422 тахь
    • Говийн их дархан цаазат газарт – 386 тахь
    • Хомын талд- 132 тахь, нийт 970 толгой тахь Монгол нутагтаа сэргээн нутагшиж, манай улс дэлхийд  хамгийн олон тахьтай орон боллоо.

    Дэлхийн сүүлчийн зэрлэг адуу болох тахийг сэргээн нутагшуулах ажил амар хялбар байсангүй. Улс орны эдийн засгийн хамгийн хүндрэлтэй цаг үед энэ ажлыг эхлүүлсэн.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-07 07:44:562022-06-07 07:44:56МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН БОЛЖЭЭ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ Link to: ​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ ​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч... Link to: Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна Link to: Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой,...
Scroll to top Scroll to top Scroll to top