Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ЦЕГ: Махны асуудлаар таван байршилд нэгжлэг хийсэн

2022-06-08

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ МХЕГ-аас “Эм ди си пи” компанийн үйл ажиллагаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд прокурорын байгууллагад хандсан. Улмаар эрүүгийн хуулийн 20.12,  23.3 заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн  шалгаж байна. МХЕГ-аас хяналт шалгалт хийсний дагуу зөрчил илэрсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг битүүмжилсэн. Иймд Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр нэгжлэг хийж шалгалт хийсэн. Гомдлын дагуу таван байршилд хяналт шалгалт, нэгжлэг хийж битүүмжилсэн.

Анх битүүмжилсэн махан дотор  ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцагтай “Эм ди си пи” ХХК-ийн мах байсан. Өөрөөр хэлбэл, мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн шошго гарсан нь шалгах асуудал болсон.

Өчигдрийн байдлаар Баянгол зочид буудал, “Эм ди си пи” компани байр, Захирлын оффис гэр, ХКҮ компани оффис гэсэн таван байршилд нэгжлэг  хийсэн.

ХКҮ компани байршил нь “Мах Импекс” ХХК-ийн хашаанд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэгжлэг хийхийн тулд нь “Мах Импекс” ХХК рүү нэвтэрсэн нь олон нийтэд буруу ташаа ойлголт өгсөн. ХКҮ компанийн шошготой махыг ХКҮ компани өөрөө бэлтгэсэн эсвэл мах бэлтгэн нийлүүлэх зөвшөөрөлгүй “Эм ди си пи” компани  ХКҮ компанийн хаяг шошгыг хууль бусаар хэрэглэсэн байна уу гэдгийг мөрдөн шалгаж байна” гэлээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-08 18:19:532022-06-08 18:19:53ЦЕГ: Махны асуудлаар таван байршилд нэгжлэг хийсэн

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна Link to: Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой, сэрүүхэн байна Өнөөдөр төвийн бүсийн аймгуудын нутгаар бороотой,... Link to: А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно Link to: А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт зарцуулна гэвэл 10 орчим хүүхдэд л туслах болчихно А.Ариунзаяа: Хүүхдийн төлөө фондын мөнгийг...
Scroll to top Scroll to top Scroll to top