ХӨСҮТ: ОЙРЫН ХАВЬТАЛ БОЛООГҮЙ ХҮҮХДҮҮД МЕНИНГИТИЙН ВАКЦИН ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Менингококк халдварын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Хэдийгээр халдвар амын дунд тархаагүй ч халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байхыг зөвлөж байна. Хүүхэддээ вакцин хийлгэх хүсэлтэй иргэд эмнэлгийн байгууллагуудад ихээр хандах болжээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ойрын хавьтал болоогүй хүүхдүүд менингитийн вакцин хийлгэх шаардлага гэж мэдээллээ.
Менингококкын халдвараас сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэм барьж, давсны уусмал, содын уусмал, царван, сармисны хандаар хоолойгоо тогтмол зайлахыг зөвлөж байна. 1 төрлийн уусмалаар 10 хоног зайлсны дараа өөр төрлийн уусмал хэрэглэх шаардлагатай. Учир нь хүний биед дасал болж үр дүн нь буурдаг байна.
Менингококкын халдвараар 5 хүртэлх насны хүүхэд өвчлөх өндөр эрсдэлтэй. Өвчлөсөн тохиолдолд хурдан хугацаанд хүндэрдэг, нас барах эрсдэл өндөр өвчин юм. Тиймээс эцэг эхчүүд тээгч болж хүүхдэдээ халдвар дамжуулахаас сэргийлэх шаардлагатай.