АН-ЫН ДАРГАД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬ НАР ӨРСӨЛДӨНӨ
Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 7-ны өдөр товлогдож, шинэ даргаа сонгохоо зарлаад байна. Харин жил орчмын өмнө АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан О.Цогтгэрэл тус сунгаанаас татгалзаж байгаагаа мэдэгдсэн бол Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар энэ удаагийн сунгаанд бүртгүүлжээ.
О.Цогтгэрэл, С.Эрдэнэ даргатай АН -ынхан өөр хоорондоо намын даргын сонгууль явуулахаа илэрхийлж нэр дэвшигчдээ бүртгэж эхэлсэн. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-ын сонгуулийн хороо өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж тус намын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлсэнээр, улс төрчдийн нэр ил боллоо. Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш дараагийн улс төрийн нүүдэл нь АН-ын даргын сунгаагаар эхэлж, улс төрийн эргэн эрэлт хийлээ гэж улс төр судлаачид харж байна.