ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1,4 САЯ ТӨГРӨГ Ч ИРГЭДИЙН 51,8% 1 САЯ₮-ӨӨС ДООШ ЦАЛИНТАЙ

УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1,6 САЯ ТӨГРӨГ 

Улсын хэмжээнд нэг ажилтан ноогдох сарын дундаж цалин 1,4 сая төгрөг. . Энэ нь өмнө жилээс 110 мянган төгрөг, өмнөх улирлынхаас 103 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. ААН байгууллагуудын ажилтнуудын 2021 оны дундаж цалинг 2015 оныхтой харьцуулбал 65,6 хувиар өссөн гэдэг тооцоолол гарчээ. /график 2015 лны дундаж цалин 844 мянга, 2021 оны 4-р улирлын дундаж цалин 1,4 сая/Гэвч худалдан авах чадвар жилээс жилд буурсаар байна.

Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа 719 мянган иргэн байна. Эдгээр хүмүүс дараах цалинг авч байна

420,000 хүртэл-12,5%

420,001-700,000-22,9%

700,001-900,000-16,4

1,100,000-1,300,000-10,7

1,300,001-1,500,000-7,9%

1,500,001-2,000,000-5,4%

2,000,000-2,500,000-3%

2,500,000-3,000,000-1,9%

3,500,001-ээс дээш 4,6% нь цалин авч байна.

Үүнээс харвал нийгмийн даатгал төлж, тогтмол ажилтай байгаа иргэдийн 51,8 хувь нь 1 саяас доош төгрөгөөр хөдөлмөрөө үнэлүүлж байна.

Цалингийн дунджийг 2021 оны 12-р сарын 6-ны өдөр батлагдсан журмаар бодож байгаа. Ингэхдээ нийт ажилтнуудын нэрлэсэн цалин буюу нийгмийн даатгал болон бусад татвар хасагдахаас өмнөх цалинг нийт ажилтны тоонд хувааж тооцож байгаа юм. Тиймээс нэрлэсэн цалингаар бус гар дээр авч байгаа цалингаар дундаж цалинг тооцоолдог болох хэрэгтэй. Мөн жил бүр ажил олгогч 1%, ажилтан 1%-иар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж төлж байгаа, мөн жил бүр нийгмийн даатгал төлөх иргэдийн тоо тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа нь орлого өссөн мэт харагдах шалтгаан болж байна. Гэвч бодит байдал дээр цалин хөлс нэмэгдээгүй ч өргөн хэрэглээний барааны үнэ буюу ИНФЛЯЦ 14% байгаа. Энэ нь худалдан авах чадвар ч 14%-иар буурсан гэсэн үг юм.

Үндэсний статистикийн хороо цалин хөлс ч өссөн нөгөө талд инфляц ч өссөн гэж мэдэгдэж байгаа. Хэрвээ адил түвшинд өссөн бол худалдан авах чадвар өнөөгийх шиг муудахгүй байх байсан. Тиймээс дундаж цалинг нарийн тодорхой, бодитоор гаргаж, төөрөгдөлд оруулах мэдээлэл гаргахгүй байх шаардлагатай байна.