Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ЦАХИЛГААН МАШИНЫГ 3000 ТӨГРӨГӨӨР ЦЭНЭГЛҮҮЛЭЭД 60-80 КМ ЯВАХ БОЛОМЖТОЙ

2022-03-31

1-2 ЛИТР ШАТАХУУНЫ МӨНГӨӨР 60-100 КМ ЗАМЫГ ТУУЛАХ БОЛОМЖТОЙ 

Өчигдөрийн засгийн газрын хуралдаанаар цахилгаан машиныг хэрэглээнд нэвтрүүлэх асуудал яригдсан. Цахилгаан машиныг сонирхох иргэд их байгаа ч хөдөө орон нутагт машины цэнэглэгч 1 ч байхгүй байна. Тиймээс цахилгаан машиныг хөдөө орон нутагт ашиглах боломж хомс байна. 

Цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол багасахаас гадна, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Гэвч гэнэт олноор хэрэглэх дэд бүтэц монгол улсад хангалтгүй байна. Цахилгаан машиныг цэнэглэхэд 1 квт цагийг нь 300 төгрөгөөр тооцдог. Мөн 1 машиныг 60-80 минутад бүрэн цэнэглэдэг юм байна. 1 цэнэглэгчээр хоногт 20 гаруй машиныг цэнэглэх боломжтой.

Монгол улсад 1,2 сая машин бүртгэлтэй байдаг. Үүнээс ердөө 492 нь л цахилгаан машин байгаа нь чамлалттай тоо юм. Цахилгаан машиныг импортын татвараас чөлөөлж, дугаарын хягзаарлалтгүй зөрчих боломжтой болгосон. Цаашдаа цэнэглэх цэгүүдийг олноор байгуулах шаардлагатай байна. Цахилгаан машиныг  нэвтрүүлэхэд эрчим хүчний салбарт хүндрэл үүсэхгүй гэдгийг засгийн газраас мэдэгдээд байгаа юм.

Дэлхий нийтээрээ цахилгаан машины хэрэглээг дэмжиж байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн Хон Гуан Мини цахилгаан автомашин борлуулалтаараа АНУ-ын Тесла компанийг хол давсан байна. Чили улсын засгийн газар  л гэхэд 2035 оноос утаа ялгаруулдаг машины худалдааг хориглохоор болжээ. Монгол улсад байгаа цахилгааны машины ихэнх нь Nissan leaf  гэх машин байна. Энэхүү машин нь монгол улсад хамгийн их явж байгаа Toyota PRIUS  маркийн машинтай дүйцэх үнэтэй. Тиймээс хэрэглээнд нэвтрэх бүрэн боломжтой юм

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/03/image_660.jpeg 824 1320 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-03-31 16:55:222022-03-31 16:55:22ЦАХИЛГААН МАШИНЫГ 3000 ТӨГРӨГӨӨР ЦЭНЭГЛҮҮЛЭЭД 60-80 КМ ЯВАХ БОЛОМЖТОЙ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1,4 САЯ ТӨГРӨГ Ч ИРГЭДИЙН 51,8% 1 САЯ₮-ӨӨС ДООШ ЦАЛИНТАЙ Link to: ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1,4 САЯ ТӨГРӨГ Ч ИРГЭДИЙН 51,8% 1 САЯ₮-ӨӨС ДООШ ЦАЛИНТАЙ ИРГЭДИЙН ДУНДАЖ ЦАЛИН 1,4 САЯ ТӨГРӨГ Ч ИРГЭДИЙН... Link to: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНЭНИЙ АН-ЫН ДҮРМИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭВ Link to: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНЭНИЙ АН-ЫН ДҮРМИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭВ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ С.ЭРДЭНЭНИЙ АН-ЫН ДҮРМИЙН...
Scroll to top Scroll to top Scroll to top