Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

14-19 НАСНЫХАН ХУУРАМЧ ЭМЧИЙН БИЧИГ ХИЙЖ МАНСУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭМ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

2022-04-04

“Өсвөр насныхан эмийг зориулалтын бусаар хэрэглэснээс гар, хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал эмийн санд зарагдах өвчин намдаах үйлчилгээтэй эмийг худалдан авч, хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэх болсон байна.

Жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаа тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэх  болсон байна. Тодруулбал 14-19 насны хүүхдүүд эмийн сан бүрд зарагддаг тайвшруулах болон өвчин намдаах зориулалттай нэр бүхий эмийг худалдан авч, 5-с дээш олон ширхгээр хэрэглэж мансуурах болжээ. Энэ нь цаашлаад амь насаа алдах, сэтгэцийн өвчтэй болох, биеэ хянах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэх гэх мэт олон эрсдэлийн эхлэл болдог байна.

Тухайн нэр бүхий өвчин намдаах, тайвшруулах зориулалттай эм  найрлагадаа тодорхой хэмжээний мансуурлах бодис агуулсан байдаг байна. Тиймээс их хэмжээгээр хэрэглэвэл биеэ хянах чадваргүй болох, сэтгэцэд өөрчлөлт ордог байна. Эмийн санчдын хэлж байгаагаар 10 жилийн хүүхдүүд тухайн эмийг их хайж орж ирдэг, ээж аав явуулсан гэж худлаа хэлдэг, зарим тохиолдолд хуурамч эмчийн бичиг авчирч авах гэж оролддог гэдгийг хэллээ. Дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байдаг байна. Энэ төрлийн эмийг долоо хоногт багадаа хоёроос гурван хүүхэд асууж орж ирдэг тухай хэлж байлаа. 

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байгаа болон мансуурах зорилгоор эм болон ахуйн хэрэглээний зүйлс хэрэглэж байгаа эсэхийг хянах, сэтгэхүй, биеэ авч явах байдал өөрчлөгдөх, халаас цүнхэнд нь эм тариа байгаа эсэх, гар болон биеийн аль нэг хэсэг тариур зүүний мөр, цэгэн зам байна уу гэдгийг сайтар ажиглаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/d91b3d19f2b20a951cd99ac0c0303846c84d3eea.jpg 700 1200 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-04 18:27:392022-04-04 18:30:1514-19 НАСНЫХАН ХУУРАМЧ ЭМЧИЙН БИЧИГ ХИЙЖ МАНСУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭМ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Г.ЗАДАНШАТАР ДАРГА ИРГЭДИЙН БҮСИЙГ ДАХИН ЧАНГАЛАХЫГ ХҮСЭВ Link to: Г.ЗАДАНШАТАР ДАРГА ИРГЭДИЙН БҮСИЙГ ДАХИН ЧАНГАЛАХЫГ ХҮСЭВ Г.ЗАДАНШАТАР ДАРГА ИРГЭДИЙН БҮСИЙГ ДАХИН... Link to: ЗУРХАЙ: ШАР ХУЛГАНА ӨДӨР, ХАНШ НЭЭХ УЛИРАЛ 3 ЦАГ 27 МИНУТАД ЭХЭЛНЭ Link to: ЗУРХАЙ: ШАР ХУЛГАНА ӨДӨР, ХАНШ НЭЭХ УЛИРАЛ 3 ЦАГ 27 МИНУТАД ЭХЭЛНЭ зурхайЗУРХАЙ: ШАР ХУЛГАНА ӨДӨР, ХАНШ НЭЭХ УЛИРАЛ...
Scroll to top Scroll to top Scroll to top