Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

15 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

2022-04-13

Малын гоц халдварт өвчний тархалттай холбогдуулан УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас нийслэл болон 21 аймгийн Онцгой комисстой цахим хуралдаан зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 76 сумын 145 голомтод хорио цээрийн дэглэм хэрэгжиж, 41 сумын 85 голомт хязгаарлалтын дэглэмд шилжсэн байна. Харин 17 аймгийн 76 сумын 192 голомтын хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлаад байна.

Шүлхий өвчний голомтыг хязгаарлах, халдварын тархалтыг хумих дархлаажуулалтын арга хэмжээг 17 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраас зохион байгуулж байгаа аж.  Энэ ажил өчигдрийн байдлаар 85.1 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байгаа гэдгийг мэдээллээ.

УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас УОК-ын 2022 оны 02 тоот тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Шадар сайд болон Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамтарсан тушаалаар батлуулсан байна. Цаашид мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг тус төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэхийг аймгуудын Онцгой комисст танилцуулсан юм.

Мөн хуралдаанаар аймгуудын Онцгой комисс, Мал эмнэлгийн газарт,

  • Хорио цээрийн дэглэмийн хяналтыг сайжруулах, зөрчсөн иргэн, албан тушаалтан, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглох, гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байх, гарал үүслийн гэрчилгээ олгосон малын эмч, ААН байгууллагад хариуцлага тооцох
  • Малын шилжилт хөдөлгөөнийг хориглосоор байтал хөдөлгөөн хийгээд байгаа малчид, уяачдад хариуцлага тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг УОК-ын Нэгдсэн шуурхай штабт эргэж тайлагнах
  • Дархлаажуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд дайчлагдан ажиллах хүн, хүчний нөөцийг бүрдүүлж, хариуцлагын гэрээ байгуулж, аюулгүйн ажиллагааны зааварчилгаа өгөх
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай малчид, мал бүхий иргэдэд тухай бүр хүргэх
  • Дархлаажуулалт хийхэд зарцуулагдах шатахууны зардлыг аймаг, сумдын Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах
  • Вакцин хадгалах хүйтэн хэлхээг шалгах, тухай бүр хяналт тавих
  • Дархлаажуулалтын арга хэмжээ зохион байгуулахад шаардагдах зүү тариур, багаж, техник, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлэх
  • Вакцин тээвэрлэх, сумдад хүргэх төлөвлөгөө гаргах, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах
  • Дархлаажуулалт хийх ажлын зураглал, маршрут гаргах
  • Өөр аймгаас отроор ирсэн малчин өрхийн судалгаа гаргаж, зорилтод малыг дархлаажуулалт бүрэн хамруулахыг үүрэг болголоо гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/620b486cba2ba-1.jpeg 421 750 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-13 08:07:552022-04-13 08:07:5515 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ? Link to: ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ? ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН... Link to: ТӨРИЙН ӨМЧИЙН 1000 МАШИН ЖИЛД 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ Link to: ТӨРИЙН ӨМЧИЙН 1000 МАШИН ЖИЛД 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ ТӨРИЙН ӨМЧИЙН 1000 МАШИН ЖИЛД 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН...
Scroll to top Scroll to top Scroll to top