Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ

2022-04-18

2022 оны Эрдэмтдийн судалгаагаар Мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдсон тухай Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

2016 оны тооллогоор улсын хэмжээнд Мазаалайн тоо 22 байсан бол 2018 онд 36 болж нэмэгдсэн тухай ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгээс мэдээлж байсан юм.

Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газар зүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харсан гэдэг.

Амьтан судлаач А.Г.Банниковын 1954 онд хийсэн судалгаанд Мазаалай нь 20 дугаар зууны эхний хагаст Алтайн өвөр говийн бүх хэсэгт буюу баруунтаа аж Богдын нурууны өвөр, хойгуураа Эдрэнгийн нуруу, зүүн талдаа Тостын нуруу хүртэл тархаж байсан гэж бичжээ.

Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэж нэрлэдэг бөгөөд эвшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат байдаг бол шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрдэг.

Мөн бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг гэдгийг хүзүүвчний тусламжтайгаар судлаачид тогтоосон байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/olloo_mn_1407551523_baawgai.jpg 537 900 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-18 10:08:562022-04-18 10:08:56Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ГХЯ: Оросууд бодит байдал нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна Link to: ГХЯ: Оросууд бодит байдал нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байна ГХЯ: Оросууд бодит байдал нийцэхгүй, ор үндэслэлгүй... Link to: МОНГОЛ УЛСАД 4-5 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРГҮЙ ХАВДАРТАЙ Link to: МОНГОЛ УЛСАД 4-5 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРГҮЙ ХАВДАРТАЙ МОНГОЛ УЛСАД 4-5 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ...
Scroll to top Scroll to top Scroll to top