Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

МОНГОЛ УЛСАД 4-5 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРГҮЙ ХАВДАРТАЙ

2022-04-19

Монгол улсад умайн хүзүүний хоргүй хавдар 4-5 эмэгтэй тутамд 1 тохиолдож байна гэсэн судалгааг Өргөө амаржих газраас гаргаад байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд энэ өвчнөөс болж умайгаа авхуулж, дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болох нь элбэг. Тиймээс дэлхий даяар умайг авахгүйгээр эмчлэх олон аргыг нэвтрүүлсэн. Монгол улсад хоргүй хавдар байгаа хэсгийн судсыг боох, түлэх аргаар умайг авахгүйгээр эмчлэдэг гэдгийг эмч хэлж байгаа юм.

Монгол улсад эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдар нийгмийн асуудал болсон учраас үүний шалтгаан нөхцөл, эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор Өргөө амаржих газраас олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна.

  • Олон удаа үр хөндүүлэх
  • Олон удаа зулбах, дутуу төрөх
  • Умайн гадуурх жирэмслэлт
  • Жирэмслээгүй байхдаа эрүүл биш байсан хүмүүст хоргүй хавдар илүү  тохиолддог гэдэг нь судалгаагаар батлагдсан. Нөхөн үржихүйн насны буюу 15-49 насны эмэгтэйчүүдийн 20-50% нь хоргүй хавдраар өвчлөж байна. 60-аас дээш насныханд 70% тохиолдож байна.

Өнөөдрийн байдлаар Өргөө амаржих газрын  эмэгтэйчүүдийн тасагт хийгдэж байгаа мэс заслын 45%-ийг умайн хүзүүн хоргүй хавдраар  оношлогдож умайгаа авхуулж байгаа мэс засал эзлэж байна . Нэгэнт умайгаа авхуулсан тохиолдол дахин хүүхэдтэй болох боломжгүй. Ялангуяа өмнө нь огт төрж байгаагүй залуу эмэгтэйчүүд умайгаа авахуулах хэмжээнд хүндрүүлж байгаа нь эмзэг асуудал болсон гэдгийг эмч хэлж байна. Одоогийн байдлаар Өргөө амаржихад хавдарыг тэжээж байгаа судсыг боож, тэжээгчийг нь хязгаарласнаар хавдар жижгэрч байгааг нь олж тогтоосон, Харин Амгалан амаржихад хавдар байгаа хэсгийг түлж эмчлэж байна. Ингэснээр умайгаа авхуулахгүй, дахин хүүхэдтэй болох боломжтой юм байна.

Харин олон улсад робот мэс заслын арга, шарлагын аргаар умайн хүзүүний хоргүй хавдрыг бүрэн эмчлэж байна. Робот мэс заслын арга нь мэс засал эмч аль улсад байгаагааё үл шалтгаалан роботоор дамжуулан мэс засал хийх технологи нэвтрээд байна. Мөн шарлагын арга нь БНСУ-д эмчилгээний арганд нэвтрээд, хүлээн зөвшөөрөгдсөн арга юм. 2019 онд БНСУ-ын Сөүл хотод 2 ширхэг шарлагаар эмчлэх тоног төхөөрөмж байжээ. Сөүл хот нь 4 сая гаруй хүн амтай. Тиймээс Монгол улсад 1 ширхэг аппарат, тоног төхөөрөмж эмчлэхэд л маш олон эмэгтэй хялбар аргаар эмчлүүлэх боломж бүрдэх юм.

Өргөө амаржих газрын зохион байгуулсан онол, практикийн бага хуралд олон улсын эрдэмтэд оролцож монгол улсын эмч нартай мэдээлэл солилцсон байна. Энэ хурлын үр дүнд умайн хүзүүний хоргүй хорт хавдрын оношлогоо болон эмчилгээний стандартыг улс орон даяар нэг болгож эмэгтэйчүүдийн эрхтэнг авдаг биш  хамгаалдаг болоход чиглэсэн байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/df8c0768a9b91ea0.jpg 314 434 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-19 16:02:132022-04-19 16:02:13МОНГОЛ УЛСАД 4-5 ЭМЭГТЭЙ ТУТМЫН 1 НЬ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРГҮЙ ХАВДАРТАЙ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ Link to: Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжээ Мазаалай баавгайн тоо толгой 50 болж өсжэ... Link to: ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ ТҮЛШ 250 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН Link to: ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ ТҮЛШ 250 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН ТОДРУУЛГА:АИ95 ШАТАХУУН ЛИТР ТУТАМДАА 200, ДИЗЕЛЬ...
Scroll to top Scroll to top Scroll to top