Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын 20 хувиар өсжээ

2022-05-10

Гаалийн Ерөнхий газрын статистикт мэдээлснээр Монгол Улс 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 2.79 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсон байна. Энэ нь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын орлого 12.1 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Нийт экспортын 83.4 хувийг уул уурхайн түүхий эд, эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. 

Гэвч манай улс оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 3.8 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улс 2020 оны эхний дөрвөн сард 4.1 сая тонн, 2021 оны эхний дөрвөн сард 7.3 сая тонн нүүрс тус тус экспортолж байв. Тэгвэл манай улс энэ онд 36 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэвч урд хөршид ковидын хилийн хязгаарлалт, тээврийн саатал үргэлжилсэн хэвээр байна. Ковидын хязгаарлалттай 2021 онд Монгол Улс 15.9 сая тонн нүүрс экспортолж байв. 

Харин мөн үед зэсийн баяжмалын экспортын хэмжээ 0.47 сая тонн хүрсэн байна. Ийнхүү ковидын хязгаарлалттай хэдий ч зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн оны эхний дөрвөн сартай харьцуулахад 20.1 хувиар өсжээ. 

Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар төмрийн хүдрийн экспорт нэг сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оноос 61.1 хувиар буурсан үзүүлэлт юм. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-10 17:51:472022-05-10 17:51:47Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын 20 хувиар өсжээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: “Пентхаус“ цувралын жүжигчид дахин нэг кинонд хамтран тогложээ Link to: “Пентхаус“ цувралын жүжигчид дахин нэг кинонд хамтран тогложээ “Пентхаус“ цувралын жүжигчид дахин нэг кинонд... Link to: “Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа Link to: “Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа “Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны...
Scroll to top Scroll to top Scroll to top