Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

“Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа

2022-05-11

И-спортын хамгийн том төлөөллүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай “Major Championship” тавдугаар сарын 9-нд эхэлсэн.

Тэмцээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцсон “Team IHC” эхний тоглолтдоо дэлхийн аварга Данийн “Astralis” багт 16-2, хоёр дахь тоглолтод АНУ-ын “Complexity Gaming” багт 16-13 харьцаагаар хожигдоод байв.

Тэгвэл тэд өчигдөр тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтод Австралийн “Renegades” багийг 16-10, 16-12 харьцаагаар хожиж дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа.

Монголын төлөөлөл баг Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэх эрхийн төлөө өмнө “Renegades”-ийг мөн 2-0 харьцаагаар хожиж байв.

Ийнхүү 1 хожил, 2 хожигдолтой болсон залуус тэмцээндээ үлдэхийн тулд мөн 1 хожил, 2 хожигдолтой байгаа Бразилын “Imperial Esports”-той тоглоно.

Хожсон баг нь тавдугаар тойрогт тоглох эрхтэй болж хожигдсон нь тэмцээнээ дуусгах тоглолт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ. Тоглолтыг Unisport сувгаар шууд дамжуулж байна.

“Imperial Esports” баг эхний тоглолтдоо Оросын “Team Spirit” багт 6-16 харьцаагаар хожигдож хоёр дахь тоглолтдоо Нидерландын “Team Liquid” багийг 16-10 харьцаагаар хожсон бол гурав дахь тоглолтдоо Косовогийн “Bad News Eagles” багт 16-12 харьцаагаар хожигдсон.

Одоогоор тэмцээний “Challenger Stage” шатыг Германы “G2 Esports”, Францын “Team Vitality” багууд тус бүр гурван хожилтойгоор тэргүүлж байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-11 07:34:232022-05-11 07:34:37“Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын 20 хувиар өсжээ Link to: Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын 20 хувиар өсжээ Нүүрсний экспорт 48 хувиар буурч, зэсийн баяжмалын... Link to: Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ Link to: Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах...
Scroll to top Scroll to top Scroll to top