Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

2022-05-11

Нэр бүхий 2 бөхөөс допингийн төрлийн эм бэлдмэл илэрсэн талаар өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын 9-нд болов. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Үүнд:

  1. Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн Үндэсний бөхийн барилдааны дүрмийг 100 хувийн саналаар батлав.
  2. Ёс зүйн дүрмийг 100 хувийн саналаар хэлэлцэн баталсан.
  3. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100 хувийн саналаар батлав.
  4. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88.2 хувийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.
  5. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100 хувийн саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.
  6. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасжээ.
  7. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94.1 хувийн саналаар зургаан сараар хасахаар тогтсон байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/05/3a716500ed0e97f0big-1.jpg 333 500 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-11 07:40:092022-05-11 07:40:09Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: “Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа Link to: “Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа “Team IHC” CS:GO-ын дэлхийн аваргаас анхны... Link to: Хорт хавдрыг ялан дийлж, 104 өдөрт 104 марафонд гүйсэн эмэгтэй Link to: Хорт хавдрыг ялан дийлж, 104 өдөрт 104 марафонд гүйсэн эмэгтэй Хорт хавдрыг ялан дийлж, 104 өдөрт 104 марафонд...
Scroll to top Scroll to top Scroll to top