Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийж байна

2022-05-12

/2022.05.12/: Иргэдийн зүгээс ирүүлсэн мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд удирдамжтай хяналт шалгалтын ажлыг 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр эхлүүлжээ.

ШӨХТГ нь тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах, мах экспортод гаргах зөвшөөрөл болон бусад холбогдох баримт бичгүүд, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон зөрчил байгаа эсэхэд хяналт шалгалт хийж бодит байдлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

НМХГ-аас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тухайн үйлдвэр хэрэглэж байсан бодис, махнаас шинжилгээний дээжийг авч лабораторид шилжүүлсэн байна.

Тухайн үйлдвэр нь нөөцийн мах бэлтгэдэггүй бөгөөд экспортод гаргах дулааны аргаар боловсруулсан мах бэлтгэж байсан боловч мах экспортод гаргах зөвшөөрөлгүй нь тогтоогдож байна. Хяналт шалгалтын дүгнэлт эцэслэн гарсны дараа хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлж ажиллах болно гэжээ.

Эх сурвалж: ШӨХТГ

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-12 08:07:122022-05-12 08:07:28Мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийж байна

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ Link to: Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ Н.Түвшинбаярыг өнөөдөр хаалттай шүүнэ Link to: “Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр, ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна” Link to: “Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр, ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна” “Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг харьяалал...
Scroll to top Scroll to top Scroll to top