Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

“Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр, ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна”

2022-05-12

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болж байна. 

Энэ үеэр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажилтнууд өөрсдийн санал, байр суурийг илэрхийллээ.

Баянгол дүүргийн 13 дугаар цэцэрлэгийн арга зүйч н.Болор-Эрдэнэ “Гурван санал хэлье.

Нэгдүгээрт, ОХУ-д хүүхдийг цэцэрлэгт орохоос нь өмнө эрт илрүүлгийн шинжилгээ хийдэг. Багшийн амнаас танай хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй байх магадлалтай гэхийг сонсох нь эцэг, эхчүүдэд их хүнд тусаж байгаа. Тиймээс цэцэрлэгт хамрагдахаас нь өмнө эрт илрүүлэгт оруулбал зүйтэй. 

Хоёрдугаарт, нэг ангид 35-40 хүүхэд суралцдаг. Үүн дээр тусгай хэрэгцээт хүүхэд орж ирснээр багшийн ачаалал нэмэгдэнэ. Иймд цэцэрлэгүүдэд тусгай бүлэг нээж, багшийг мэргэшүүлж, ажиллуулах нь оновчтой.

Гуравдугаарт, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг хаяг харгалзахгүйгээр ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна. Хаяг нь Баянзүрх дүүрэг хэр нь өөрсдөө Баянгол дүүрэгт амьдарч байгаагаас хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй жишээ байна.

Шилжилт хөдөлгөөн, хамран сургах тойргоос болж хүүхдүүд боловсрох эрхээ эдэлж чадахгүй, цоожтой хаалганы цаана үлдэж байгаад санаа зовниж байна” гэсэн юм. 

А.Баасанжав: Дохионы хэл болон бичгийн хэл нь хэзээ ч салшгүй хос хэл

Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав “Цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй нэг хүүхэд орж ирлээ гэж бодъё. Тэгвэл багш нь дохионы хэлтэй байх ёстой болно. Тиймээс багш дохионы хэлтэй байх ёстой гэсэн саналыг хэлье.

Дохионы хэл болон бичгийн хэл нь хэзээ ч салшгүй хос хэл юм. Энэ хос хэлээр боловсрол олгох нь зохистой хэрэглэгдэхүүн болох юм.

Тухайлбал, 186 дугаар цэцэрлэгт сонсголын бэрхшээлтэй хүүхдийн бүлэг бий. Гэхдээ 2-5 настнуудын нэг бүлэг болгосон байдаг. Үүнийг насаар нь ангилсан бүлэгтэй болгох хэрэгтэй. Сонсголтой болон сонсголгүй хүүхдүүд хамт суралцаж байгаа үед багш нь дохионы хэл мэдэхгүй бол тухай сонсголгүй хүүхдүүд өөрийгөө илэрхийлж мэддэггүй, үргэлж хүнээр туслуулдаг болно. Иймд бие даан өөрөө бүхнийг хийж сурахын тулд тухайн хүүхдэд дохионы хэлээр бүхнийг заах хэрэгтэй” гэлээ. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-12 12:47:272022-05-12 12:47:27“Тусгай хэрэгцээт хүүхдүүдийг харьяалал харгалзахгүйгээр, ойролцоох цэцэрлэг нь авдаг байхыг хүсэж байна”

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийж байна Link to: Мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийж байна Мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт... Link to: Шүүгч Д.Доржсүрэн Н.Түвшинбаярын хэргийг шийдэхээс татгалзав Link to: Шүүгч Д.Доржсүрэн Н.Түвшинбаярын хэргийг шийдэхээс татгалзав Шүүгч Д.Доржсүрэн Н.Түвшинбаярын хэргийг...
Scroll to top Scroll to top Scroll to top