Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх 16-17 насны хүүхдүүдийг баривчилжээ

2022-05-17

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас энэ оны 04 дүгээр сараас хойш тус аймгийн нутаг дэвсгэрт бусдын байр, орон сууцанд хууль бусаар нэвтэрч ноолуур, зэс, адууны дэл, сүүл хулгайлан бусдад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй 16-17 насны 7 этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй ирүүлж хамтран ажиллахыг уриалж байна.

Эрүүгийн хууль 17.1 дүгээр зүйл. Хулгайлах 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч; 2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж; 2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж; 2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийг: 3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зөрчлийн тухай хууль 8.6 дугаар зүйл. Хулгайлах 1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-17 08:07:402022-05-17 08:07:40Бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх 16-17 насны хүүхдүүдийг баривчилжээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Аврагчид угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа Link to: Аврагчид угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангалаа Аврагчид угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй... Link to: ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ Link to: ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ”...
Scroll to top Scroll to top Scroll to top