ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ

Оюун-Эрдэний засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг голлон хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд 94 төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ  гэдгийг мэдэгдээд байна. Харин эдийн засагчдийн зүгээс 94 төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг онцлож байна.

Өнөөдөр эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөл, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн уулзаж шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа. Монгол улсын засгийн газар цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зорилгоор 2030 он хүртэл шинэ сэргэлийн бодлогыг  хэрэгжүүлэх төлөвлөөгөөтэй байна. Гэвч өнөөдрийг хүртэл 94 төслийн хэдийг нь хэр удаан хугацаанд, ямар эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Мөн УИХ-ын  сонгууль болоход 2 жил үлдсэн байгаа энэ цаг үед биеллээ олох боломжгүй байна гэдгийг онцлож байгаа юм.

Шинэ сэргэлтийн бодлогын нийт өртөг нь 100-120 их наяд төгрөг. Эдгээр 94 төслийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсвөөс  5%-ийг буюу 6 их наяд төгрөг зарцуулна. ХАрин 95%-ийг гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. Одоогийн байдаар 94 төслийн 20 нь хэрэгжиж эхэлсэн. Энэ жил 6 төсөл бүрэн дуусна гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Монгол улсад засгийн газар огцроход хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа нь ч дагаж унадаг тогтолцоо нийтлэг болсон. Шинэ сэргэлтийн бодлого ч тэр жишгээр замхрах эрсдэлтэй. Энэ асуудалд Эдийн засаг хөгжлийн яамнаас “94 төсөл хөтөлбөр заавал хэрэгжих ёстой” гэдэг байр сууоийг илэрхийлж байна.

Харин хувийн хэвшлийнхний зүгээр 94 гэж хэт өндөр тоо тавихгйүгээр эдийн засгийг хөгжүүлэх боломжтой 5-6 хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүргэх шаардлагатай гэж үзэж байна. Нэн тэргүүнд хил гаалийн гацааг арилгаж, барааны татан авалт импорт, экпортыг хэвийн болгох нь эдийн засаг сэргэх эхний алхам гэж үзэж байгаа юм.

Эдийн засгийн сэргээх Шинэ сэргэлтийн бодлогыг 2021 оны 12-р сарын 30-ны өдөр батлаж байсан. Түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй Цаашдаа ч өндөр үр өгөөжтэй хэрэгжих боломж дутмаг гэж эдийн засагчид харж байна.