Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

“МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ

2022-05-17

“МИК” буюу  Монголын Ипотекийн Корпораци дундаас нь хүү авдаггүй бол иргэд орон сууцны ипотекийн зээлийг  4 хүртэлх  хувиар авах боломжтой гэж шадар сайд мэдэгдснээс хойш , ипотекийн зээлийн гарц  буурч  тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Тэгвэл  МИК-ийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан удахгүй засгийн газрын  хуралдаанд дүгнэлтээ танилцуулна. Нэг иргэний ипотекийн зээлээс 60-100 сая төгрөг цавчдаг дундын байгууллага байж болохгүй. Энэ хууль бус үйлдэл гэж шадар сайд мэдээллээ.

11 арилжааны банкны оролцоотой байгуулагдсан “МИК” үүргээ биелүүлээгүй , зөвхөн төрийн нэрээр хууль бус үйлдэлүүд хийсэн учир цаашид “ МИК” байх шаардлагагүй гэж шадар сайд үзэж байна. МИК  өнгөрсөн хугацаанд   Монгол банк болон засгийн газраас  нийт санхүүжилтын  90 гаруй авсан ч  иргэдэд арилжааны банкуудаар дамжуулж  ипотекийн зээл гаргахдаа дундаас  нь хүү авч , хөлжиж байсан баримтууд ажлын хэсгийн шалгалтын явцад ил болжээ.  Жишээ нь  иргэн    А   100 сая төгрөгний зээл авсан гэж  үзвэл  зээлийн хүүнд  164 сая төлдөг. Үүний 83 сая төгрөг нь зээлийн үндсэн төлбөр , харин үлдсэн   50 гаруй сая төгрөг нь “ МИК”-ийн цэвэр ашиг болж  үлддэг байна. Тодруулж хэлбэл зөвхөн  100 сая төгрөгний зээл авсан иргэн  60 орчим сая төгрөг хэмнэх боломжтой ч замаас нь  35 хувийг нь  МИК  цэвэр ашиг болгож , өөрсдөө халаасладаг байсан гэж шадар сайд мэдээллээ. Энэ бол ипотекийн зээл авсан  110 мянган иргэнд хамаатай. Тэдний боломжийг  МИК , төрийн нэрээр халааслаж ирсэн гэж мэдэгдсэн юм.

“МИК”   зээлийн хүү , зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах бүрэн боломж байсан ч зөвхөн  иргэдийн халааснаас ашиг хүртэх   чиглэлд  хууль бус үйл ажиллагааг  өнгөрсөн хугацаанд явуулж   ирсэн учир өнөөдөр  ипотекийн зээлийн хүү өндөр байгааг хөндлөө.2017 онд  Аудитын ерөнхий газраас  шалгалт оруулахад  илэрсэн зөрчлүүд , хууль бус үйлдлүүдээ  нууцад хамааруулж , нуун дарагдуулсан. Үүнийг нууцаас гаргаж ил болгох юм байна. Түүнчлэн  2019 оноос санхүүгийн ил тод байдлын тайлангаа нуучихсан. Үүнийг ч ил болгоно. МИК-ийн 2014-2021 оны удирдлагын зардалд  182,7 тэрбум  төгрөг , маркетенгийн зардалд  5,7 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоо  МИК -ийн 73,76 хувийг  ХХБ дангаараа , үлдсэн хувийг   ТБ , ХБ  эзэмшиж байна

МИК  байж болно. Гэхдээ хууль бус үйлдлүүдийг нь хүлээн зөвшөөрч болохгүй. Эх үүсвэр нь тодорхой , ил тод байх ёстой  гэж үзэж , ажлын хэсэг шалгалт явуулж байна.  Удахгүй засгийн газрын хуралдаанд  дүгнэлтээ танилцуулна. Түүний дараа  МИК  байх үгүйг шийдэх юм байна.

 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-17 17:37:112022-05-17 17:37:29“МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ Link to: ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ”... Link to: Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алджээ Link to: Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алджээ Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж,...
Scroll to top Scroll to top Scroll to top