Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй

2022-05-26

“Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй Бэлтэс мөрөн компанийн хууль бус үйлдлийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням: “Бэлтэс мөрөн компани нь иргэдтэй хамтран ажиллах санхүүгийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авч, тухайн иргэний мөнгийг нэг сарын дотор 30 хувь хүртэл өсгөж буцааж өгдөг үйл ажиллагааг Хөвсгөл аймагт явуулж байсан. Уг үйл ажиллагаа нь Монгол улсад зөвшөөрөгдөөгүй, тусгай зөвшөөрөл байхгүй, санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус үйл ажиллагаа гэдэг бичиг нь ирчихсэн. Хориглосон заалттай байхад уг үйл ажиллагааг явуулж байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 15 мянган орчим иргэн тухайн компанид мөнгө өгөөд 12 мянга орчим иргэн тодорхой хэмжээний ноогдол ашигтай мөнгөө буцааж авсан. Гурван мянга орчим иргэн мөнгөө авч чадаагүй хохирсон байна. Хэрэгт холбогдуулан Бэлтэс мөрөн компаний захирал, гүйцэтгэх захирлын хамаарал бүхий Б, Г, П, У, Н гэх таван иргэнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж, хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улсын хилээр гаргахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа” гэв.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-26 08:06:492022-05-26 08:06:49Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна Link to: Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын бүртгэл өнөөдөр дуусна Ажлын байранд зуучлах тэтгэлэгтэй сургалтын... Link to: Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо Link to: Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо
Scroll to top Scroll to top Scroll to top