Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо

2022-05-27

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1,500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.

Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04:00 цагт Сүхбаатарын талбайд хийсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тавдугаар сарын 29-нд тохиодог. 

2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас тавдугаар сарын 29-нийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт болохыг онцолдог билээ.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-27 07:52:052022-05-27 07:52:05Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй Link to: Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд мөнгөө авч чадаагүй Бэлтэс мөрөн” компаниас 3000 гаруй иргэд... Link to: Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05 Link to: Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05 зурхайДолоо хоногийн өрнийн зурхай 2022.V.30-2022.VI.05
Scroll to top Scroll to top Scroll to top