Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА

2022-04-06

Монгол улсад архинд донтох эмгэгтэй 90,000 иргэн байна гэсэн албан бус тооцоолол бий. Улсдаа ганц байдаг наркологийн төвд жилд 1400-2000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Архинд донтох эмгэгээр өвчлөсөн иргэд ихэвчлэн гэр бүлийн асуудлаас болж ууж эхэлсэн гэдгийг хэлдэг байна. Архи урт хугацаанд хэрэглэсэн хүний хажууд удаан хугацаанд хамт байсан гэр бүл нь ч тодорхой хэмжээний эмгэгтэй болдог. Тиймээс архидалт нь архинд донтсон 1 хүний асуудал биш гэр бүлийн асуудал, том зургаар нь харвал нийгмийн асуудал болоод удаж байна.

Архинд донтох эмгэг нь 5 үе шаттай. Аль болох эрт эмнэлэгт хандсанаар архинд донтох сэдлээ дарж чадна гэсэн үг юм. Монгол улс архинд донтох эмгэгийг  эмчлэдэг Наркологийн төв, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн 2 улсын эмнэлэг байна. Наркологийн төвийн ор дүүрсэн, цаана нь хэвтэн эмчлүүлэхээр хүлээж байгаа 140 гаруй хүн байна одоогийн байдлаар байна . Иргэд донтолтын үе шатаас хамаарч 7-21 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Архинд донтох эмгэг насны хязгааргүй болсон. Өнөөдрийн байдлаар л гэхэд Наркологийн төв эмнэлэгт 19 настай архинаас гаргах эмчилгээ хийлгэж байна.

Айлд нэг л архины хамааралтай хүн байх нь тухайн гэр бүлийн тав тух, амар амгалан байдал, хүүхдийн хүмүүжил гээд бүх зүйлд нөлөөлж байдаг. Тиймээс архинд донтсон хүнийг эмчлэхээс гадна тэдний гэр бүлийн сэтгэл зүйг давхар эмчлэх шаардлагатай байдаг юм. Гэр бүртэй нь уулзаж эмчлээгүй тохиолдолд  архины хамааралтай хүний хажууд байсаар байгаад дасал болсон сэтгэл зүйн өөрчлөлт нь “архинаас гарах эмчилгээ” хийлгэсэн хүндээ эргэн сөргөөр нөлөөлдөг гэдгийг эмч хэлж байна.

Хүн өөрт байгаа таагүй сэтгэл хөдлөлөө дарахын тулд архийг хэрэглэдэг. Гэвч улс орны хэмжээнд архины хамааралтай болсон хэдэн хүн байгаа талаарх судалгаа огт байхгүй. Мөн архины эмчилгээ хийх тасаг орон нутагт огт байхгүй байна. Архинд донтсон хүмүүс “Би архинд донтсон” гэж хүлээн зөвшөөрч чаддагүй. Мөн архинд донтсон хүмүүстэй ярилцах хүн тэр бүр байдаггүй. Тиймээс өөрийн голох, хэт стрест автаснаас үүдэн буруу шийдвэр гаргах ч тохиолдол байдаг байна. Тиймээс донтолтын эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээг илүү хүртээмжтэй болох шаардлагатай байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/3site_auUR1pQ.jpg 1210 1835 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-06 18:45:532022-04-06 18:45:53НАРКОЛОГИЙН ТӨВД 19 НАСТАЙ ОХИД АРХИНААС ГАРГАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” БОДЛОГЫГ МАН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ Link to: АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” БОДЛОГЫГ МАН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ”... Link to: СУДАЛГАА:КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН УРАГТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ Link to: СУДАЛГАА:КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН УРАГТ СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ СУДАЛГАА:КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН УРАГТ СӨРӨГ...
Scroll to top Scroll to top Scroll to top