НИЙСЛЭЛЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД LRT БУЮУ ХӨНГӨН ГАЛТ ТЭРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэл хотын түгжрэлийг 50%-иар буруулах төлөвлөгөөндөө 2024 он гэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд LRT хөнгөн галт тэрэг нэвтрүүлнэ гэж тусгаад байсан. Энэ асуудал нь МАН-аас сонгогдсон улсын их хурлийн зарим гишүүдийг талцуулахад хүргээд байна. Тэгвэл энэ асуудлыг судлахаар МАН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж байгаагаа мэдэгдлээ.
Засгийн газрыг хуралдаанаар түгжрэлийг буруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүнд LRT хөнгөн галт тэрэг багтаж байсан. Гэвч төсвийн байнгын хорооноос тус төслийг гацаагаад байгаа. Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар LRT хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод хамгийн боломжтой хувилбар. Хэрэгжүүлэхэд хялбар, шуурхай, богино, хугацаанд хийх төслүүдийн нэг гэдгийг онцлож байсан. Энэхүү төслийн нийт санхүүжилт 2,8 тэрбум америк доллар. 1 км нь 51 сая ам.доллароор баригдахаар төсөвлөгдөж байсан. Харин төсвийн байнгын хорооноос энэхүү төсөл Монгол улсын өрийн босгыг зөрчихөд хүргэж байна гэж мэдээллээд байгаа юм.
Харин улсын их хурлын гишүүн Ж.Сүхбаатар замын түгжрэлийг 50% буруулах ажлыг гацааж байна гэж үзэн шүүмжлэлтэй хандаж байна. МАН-ын бүлгээс төслийг дахин ярилцах шаардлатай гэж үзэж байна. Энэ асуудлыг төсвийн тодотголын хүрээнд харж, яаран шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байгаа юм. Хэрвээ LRT төслийг хэрэгжүүлэхгүй бол нийслэл хотоос сонгогдсон гишүүд УИХ-ийн чуулганд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Ийнхүү LRT хөнгөн галт хэргийг барих төсөл хэрэгжих эсэх асуудал өдөөгөөр тодорхойгүй байна. Эрх баригч намын гишүүд энэ төслийн хэрэгжүүлэх сонирхолтлй байгаагаа илэрхийлсэн. LRT хөнгөн галт тэрэг хэрэгжихээр болвол Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос БЗД-ийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил эхлэнэ.. Одоогоор энэ хооронд нийтийн тээврээр 120 минут явж байгаа бол үүнийг 40 минут болгож, 3 дахин хугацаа хэмнэх тооцоо гарчээ. Энэ хооронд нийт 15 буудал байна. Уг ажлыг 2022 оны тавдугаар сарын дундуур эхэлж, 2024.05.31-ний нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхлэхээр тооцжээ.
Үе үеийн хотын дарга нь тодорхой шийдвэрүүдийг гаргаж түгжрэлийг буруулах талаар ярьдаг ч төдийлөн ажил хэрэг болсон шийдвэр байдаггүй. Иргэд ч Улаанбаатар хотод LRT хөнгөн галт тэрэг явна гэдэгт итгэлгүй байна.