Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2022-04-28

 Тагнуулын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголтоос улирал тутам нэг тэрбум гаруй төгрөг хууль бусаар авч, мөнгө угааж байсан байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Тодруулбал, ТЕГ-ынхан НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авч байсан 150 гаруй хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад Г, Ц, Б нарын зохион байгуулалттай нэг бүлэглэл болох нь тогтоогдоод байгаа аж. 

Хамгийн ноцтой нь, Г, Ц, Б нарын тэргүүтэй энэ бүлэглэл НӨАТ-ын буцаан олголтоос их хэмжээний мөнгө хууль бусаар авах гэмт хэргээ 2020 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1000 гаруй хүнийг бүлэглэлдээ татан оролцуулсан байжээ. Тагнуулынхан одоогоор дээрх 1000 орчим иргэн эл гэмт хэрэгт ямар, ямар оролцоотой оролцсоныг хүн тус бүрээр нь шалгаж байгаа аж. Урьдчилсан байдлаар гэмт бүлэглэлийнхэн НӨАТ-ын буцаан олголтоос хууль бусаар авсан мөнгөнөөсөө тодорхой хувь өгөх байдлаар танил тал, хамаатан садан, найз нөхдөө ашиглаж байснаас гадна бусдын иргэний үнэмлэхийг мөнгөөр түр “түрээслэх” хэлбэрээр хамтарч байсан зэрэг нь илэрч байгаа гэнэ. 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/НӨАТ-810x500-2.jpg 500 810 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-28 15:51:542022-04-28 15:53:15НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООС УЛИРАЛ ТУТАМ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛЬ БУСААР АВЧ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах анхны эмийг зах зээлд гаргана Link to: Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах анхны эмийг зах зээлд гаргана Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах... Link to: Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Link to: Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан...
Scroll to top Scroll to top Scroll to top