Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Автомат жолоодлоготой такси лицензээ авлаа

2022-04-29

Хятадын “Pony.ai” компани энэ сарын 24-нд анхны автомат жолоодлоготой таксины үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан компани боллоо. Тус компани нь Гуанжоугийн Нанша дүүрэгт төвтэй.

Энэ хүрээнд Нанша дүүргийн нутаг дэвсгэрт 100 автомат жолоодлоготой машин байршуулах болжээ. Автомат такси тавдугаар сараас эхлэн Наншад төлбөртэй ажиллаж эхлэх бөгөөд аажмаар Гуанжоугийн бусад бүс нутагт үйлчилгээгээ өргөжүүлэх юм байна.

Зорчигчид “PonyPilot+” нэртэй програмаар дамжуулан төлбөрөө төлнө. Мөн үйлчилгээний цаг 8:30-22:30 хүртэл байх аж. Төлбөрийг тогтоохдоо Гуанжоу дахь таксины үнэд суурилсан ба эхний гурван километрт 12 юань байна.

“Pony.ai” нь 2018 оны арванхоёрдугаар сараас хойш автомат жолоодлоготой таксины үйлчилгээгээ туршилтын журмаар эхлүүлсэн. Тэр цагаас хойш системээ тасралтгүй сайжруулсаар, өдгөө лицензээ аваад байна. Одоогийн байдлаар 700 мянга гаруй удаа хэрэглэгчид үйлчилсэн. Үйлчлүүлсэн зорчигчдын 99 хувь нь эерэг сэтгэгдэлтэй үлдсэн буюу сэтгэл ханамжийн үйлчилгээ 4.9/5 байжээ.

https://www.youtube.com/watch?v=ImJiGAAOSq4&t=58s

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/1650958480217094572.jpg 400 600 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-29 07:45:332022-04-29 07:45:33Автомат жолоодлоготой такси лицензээ авлаа

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Link to: Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно Н.Түвшнбаярт холбогдох хэргийн урьдчилсан... Link to: Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.02-2022.V.08 Link to: Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.02-2022.V.08 Долоо хоногийн өрнийн зурхай 2022.V.02-2022.V.08
Scroll to top Scroll to top Scroll to top