Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Хорт хавдрыг ялан дийлж, 104 өдөрт 104 марафонд гүйсэн эмэгтэй

2022-05-11

Жэки Хант-Броерсма хорт хавдрын улмаас зүүн хөлөө алдсан ч түүндээ шантралгүй гүйлтийн спортоор хичээллэн улмаар Гиннесийн дээд амжилтыг тогтоогоод байна. Өдгөө 46 настай, хоёр хүүхдийн ээж тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас дэлхийн дээд амжилт тогтоохоор гүйж эхэлсэн бөгөөд өдөрт 5 цагийг зарцуулан 40 гаруй км замыг туулдаг байжээ.

Жэки Өмнөд Африкт төрж өссөн ба Англи, Нидерландад амьдарч байжээ. 2002 онд эмч нар түүнийг Ювингийн саркома хэмээх ховор тохиолддог ясны хорт хавдартай болсныг дуулгасан байна. Энэ мэдээг сонссоноос хойш 14 хоногийн дараа Жэки зүүн хөлөө тайруулсан бөгөөд тухайн үед ердөө 26 настай байсан аж. “Яг л галзуу хулганад суусан юм шиг санагдаж байлаа. Учир нь, бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн” хэмээн Жэки тэр үеийг дурсан ярьсан байна.

Эхний хэдэн жил амьдралд нь гарсан томоохон өөрчлөлттэй дасан зохицоход түүнд ихээхэн хүндрэлтэй байсан гэнэ. Хиймэл хөлтэй гэдгээ мэдэгдүүлэхгүйн тулд Жэки олон нийтийн газраар явахдаа урт өмд өмсдөг байжээ.

2016 онд тэр гүйлтээр хичээллэж эхлэхээр шийдсэн байна. Өмнө нь нөхрөө холын зайн гүйлтэд оролцоход нь дэмжиж байсан ч өөрөө гүйх талаар хэзээ ч бодож байгаагүй гэнэ. Жэки холын зайн гүйгчдэд зориулсан тусгай хиймэл хөл худалдан авч анхныхаа гүйлтэд бүртгүүлжээ. Тэр жил Жэки дараалан хамгийн олон марафонд гүйж, дэлхийн дээд амжилтыг тогтоох шинэ зорилго өөртөө тавьснаар түүний аялал эхэлжээ.

Тэрбээр Бостоны марафон, Аризонагийн Lost Dutchman зэрэг дэлхийн алдартай марафонуудад оролцож байсан аж. Гэвч ийм тэмцээн өдөр бүр болдоггүй учраас заримдаа гэрийнхээ ойролцоох шороон зам, тэр бүү хэл гэртээ гүйлтийн зам дээр гүйдэг байсан гэв. Өнгөрсөн долоо хоногт Жэки 104 дэх марафоноо дуусгаж, Гиннесийн номонд бичигдэх болзлоо хангажээ. Ийнхүү нийт 4400 км замыг туулсан бөгөөд түүний гүйлтийн бичлэгийг баталгаажуулахад ойролцоогоор 3 сар шаардлагатай гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-11 07:48:062022-05-11 07:48:06Хорт хавдрыг ялан дийлж, 104 өдөрт 104 марафонд гүйсэн эмэгтэй

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ Link to: Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасжээ Допингийн зөрчил гаргасан хоёр бөхийн барилдах... Link to: ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО Link to: ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ОЛГОНО ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД...
Scroll to top Scroll to top Scroll to top