Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алджээ

2022-05-18

Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад хөтөлбөрөөр дамжуулан тэднийг зөв иргэн болгон өсгөх туршлага мэдээллээ хуваалцах зорилготой байв.

Нийгэмд бий болсон зарим сөрөг нөхцөл байдал, эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд хохирсон болон хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг гарч байна.

Тухайлбал, 2021 онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийн 1365 нь насанд хүрээгүй хүүхэд гэрч, хохирогчоор орсон тохиолдол байна. Хүүхэд сургууль, гэрийн хооронд харгалзах хүнгүй явах, эсвэл таксинд ганцаараа зорчих, цахим донтолтод өртөх, бусдад хууртах, дээрэмдүүлэх, гэмт хэргийн хамтрагч болох, эцэг эхийн хараа хяналтгүйгээс болж гадуур сэлгүүцэх зэрэг нь хүүхдүүд гэмт хэргийн хохирогч, гэрч болох шалтгаан болж байгааг Баянгол дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Гансэлэм хэлж байна. Албаны эх сурвалжийн өгч буй мэдээлэл дунд зарим харамсалтай тоо баримт мөн байсан нь зам тээврийн осолтой холбоотой.

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 51 хүүхэд амиа алджээ. Харин энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар энэ шалтгаанаар 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алдсан талаарх мэлээллийг Тээврийн цагдаагийн албаны ахмад Г.Отгонтамир өгөв. Зөвлөлгөөнийг Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа нээсэн юм. Мөн ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцов.

Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батбямба “…Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог хангах зүй ёсны шаардлага бий болсон. Тиймээс төр, ТББ, иргэд, олон нийт, эцэг эхчүүд энэ чиглэлд үр дүнтэй хамтран ажиллах санал санаачилгууд биеллээ олж байгаад баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2018 онд байгууллага бүхэн дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулж, түүгээр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөмжийг гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд ХНХЯ, Соёлын яам, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өмчийн хэлбэр үл хамааран бүхий л байгууллагуудыг дэргэдээ эцэг эхийн зөвлөл байгуулахыг уриалж ирсэн. Энэ зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа” гэлээ.

Эх сурвалж: НИТХ

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-18 10:18:192022-05-18 10:18:19Энэ онд зам тээврийн ослоор 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд амиа алджээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: “МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ Link to: “МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ “МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100... Link to: ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР 235 МЯНГАН ИРГЭН ДОНОР БОЛОХ БОЛОМЖТОЙ Link to: ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР 235 МЯНГАН ИРГЭН ДОНОР БОЛОХ БОЛОМЖТОЙ ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР 235 МЯНГАН ИРГЭН...
Scroll to top Scroll to top Scroll to top