Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ

2022-06-07

Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь бөмбөлгүүдэд “Ковид 19”-ийн болон бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, тэмбүүгийн түргэвчилсэн шинжилгээг хийж байгаа аж. Түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Сэжигтэй тохиолдол илэрсэн тул ХӨСҮТ-өөс шинжилгээний баг Гашуунсухайт руу хөдөлжээ.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “Түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан нь үнэн. Гэхдээ түргэвчилсэн шинжилгээнд шууд итгэж болохгүй. Хуурамч хариу гарах боломжтой. Үүнийг баталгаажуулах хэрэгтэй. Явуулын баг явсан. Гэхдээ ДОХ-ыг лабораторийн бус орчинд шинжлэх боломжгүй. Тиймээс эерэг гарсан тохиолдлуудыг авчирч лабораторийн нөхцөлд шинжлэхээр ажиллаж байна” гэлээ.

Одоогоор хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн нь тодорхойгүй байгаа юм.

Сануулахад, Гашуунсухайт боомт дээр байгуулсан бөмбөлөг тээврийн зарчим гэдэг нь жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, тусгаарлалтад вакуумжуулан нэг бөмбөлөгт хамруулан ажил үйлчилгээгээ явуулах зорилго бүхий зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Нэг бөмбөлөгт дунджаар 40 орчим жолоочийг хамруулдаг бөгөөд 5000 гаруй жолооч бөмбөлөг тээврийн зарчмыг баримталж байгаа юм.Уг арга хэмжээ 2021 есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-06-07 07:41:442022-06-07 07:41:44​Гашуунсухайтын бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрчээ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”24 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ ЭЕШ болохоос багадаа 14 хоногийн өмнө цахимаар гаргана Link to: Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ ЭЕШ болохоос багадаа 14 хоногийн өмнө цахимаар гаргана Олон улсын шалгалтын үнэлгээг дүйцүүлэх хүсэлтээ... Link to: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН БОЛЖЭЭ Link to: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН БОЛЖЭЭ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ХАМГИЙН ОЛОН ТАХЬТАЙ ОРОН...
Scroll to top Scroll to top Scroll to top