Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ?

2022-04-12

УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин өөрийн хүсэлтээр  бүрэн эрхээсээ “түдгэлзэх” хүсэлтээ өгсөн ч хуулийн хүрээнд хүсэлтийг хангах боломжгүй. Харин  Улсын ерөнхий прокурор  хөгжлийн банктай  нэр холбогдсон нэр бүхий 11 гишүүнийг  бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-д өгнө гэх мэдээлэл гараад байна.

Одоогоор Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэдэн гишүүний бүрэн эрхийг  түтгэлзүүлэх санал оруулах талаар албан ёсны  мэдээлэл хийгээгүй байна. Гэхдээ нийгмийн хүлээлт, олон нийтийн бухимдлыг намжаах зорилгоор эрх баригчид хэд хэдэн гишүүний бүрэн эрхтэй хариуцлага тооцох өндөр магдалтай байна. Монгол Ардын намын дарга, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн банканд нэр холбогдсон гишүүдийг хаацаалахгүй гэж мэдэгдэж байсан удаатай.

Тэгвэл хэн хэнийг ямар хэрэгт хамруулан түдгэлзүүлэхээр яригдаж байгаа вэ?

 

УИХ-ын гишүүн  Б.Бейсен. Тэрээр Баян-Өлгий аймагт иргэдийг группт оруулах нэрээр бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт холбогдсон байсан.

 

 

 

 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн эзэмшлийн компанидаа тээврийн хэрэгслийн зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн  дарга Г.Доржпаламд 100 мянган америк доллар өгсөн хэрэгт холбогдсон

 

 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байх хугацаандаа 33 тэрбум төгрөгийн зээлийг  УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарт олгож байсан. Энэхүү зээл чанаргүй зээлийн ангилалд багтсан учир 3 гишүүн хөгжлийн банкны асуудалд нэр холбогдоод байна.

 

 

 

 

 

 

 

УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан. 2011 онд хөгжлийн банкнаас 11 тэрбум төгрөгийн  зээл авч, зээлээ төлөөгүй Монгема гэх компанитай хамааралтай гэх мэдээлэл цацагдсан

 

 

 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Түүний дүүгийн компани болох “Вестерн холд” компани хөгжлийн банкнаас цементийн үйлдвэр барихаар 28 сая долларын зээл авсан ч мөн л чанаргүй зээлийн ангилалд багтаад байгаа.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Хөгжлийн банкнаас зээл гаргуулж өгсөн компаниасаа өөрийн дансаар хувь хүртсэн тухай асуудал яригдсан.

 

 

 

 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Хөгжлийн банкны 4,5 тэрбум төгрөгийн зээлийн асуудалд холбогдоод байгаа. Гэвч тэрээр Намайг Хөгжлийн банкнаас өөрийн эрх мэдлийг ашиглан нөлөөлж зээл авсан мэтээр буруу ойлголт төрүүлж байна. Миний аав  Ч.Чинбатын хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас зээл авч, бүрэн төлж дуусгасан” гэж мэдээллээд байгаа юм.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарыг засгийн эрхийг барьж байх үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Мөнхбат, Л.Батбаярын нарын үед хамгин муу, чанаргүй зээлүүд гарч байсан.

 

 

Эдгээр гишүүд түдгэлзэх магадлалтай гэдэг мэдээлэл байна. Дээр нэрлэгдэж байгаа гишүүдийн дунд МАН-аас сонгогдсон гишүүд олон бий. МАН-ын бүлгээс одоогоор гишүүнийг түдгэлзүүлэх асуудал яригдаагүй гэдэг мэдээллийг өгсөн юм.

МАН-аас сонгогдсон гишүүдийг 4-р сарын 10-ны дотор өөрийн хүсэлтээр шалгуулах хүсэлт гаргаагүй бол албан ёсоор МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэхийг мэгэдсэн. Одоогийн байдлаар 3 гишүүн шалгуулна гэж мэдэгдсэн. Харин эрх баригч намын үлдсэн 2 гишүүн намаасаа түдгэлзэх, УИХ-ын гишүүнээс түдгэлзэх асуудал давхар давхар үүсэх үү гэдэг асуудал эргэлзээтэй байна

 

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2022/04/10FF1F44-BDC7-40B8-A435-76262929C48F-750x375-1.jpeg 375 750 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-04-12 17:59:572022-04-12 18:18:59ХӨГЖЛИЙН БАНК, АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 11 ГИШҮҮНИЙГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ҮҮ?

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: 2022 оны эхний улиралд авлигын хэрэг өмнөх оныхоос 40% өсөв Link to: 2022 оны эхний улиралд авлигын хэрэг өмнөх оныхоос 40% өсөв 2022 оны эхний улиралд авлигын хэрэг өмнөх оныхоос... Link to: 15 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна Link to: 15 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байна 15 аймгийн 76 суманд малын халдварт өвчний хорио...
Scroll to top Scroll to top Scroll to top