Loading
khoimor.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Цаг үе
  • Соёл, cпорт
  • Видео
  • Фото
  • Орон нутаг
  • Бусад
  • Click to open the search input field Click to open the search input field Search
  • Menu Menu
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ

2022-05-17

Оюун-Эрдэний засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг голлон хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд 94 төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ  гэдгийг мэдэгдээд байна. Харин эдийн засагчдийн зүгээс 94 төсөл хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг онцлож байна.

Өнөөдөр эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөл, эдийн засагчид, хувийн хэвшлийнхэн уулзаж шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт, цаашдын төлөв байдлын талаар ярилцлаа. Монгол улсын засгийн газар цар тахлын үеийн эдийн засгийн эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн суурийг бэхжүүлэх зорилгоор 2030 он хүртэл шинэ сэргэлийн бодлогыг  хэрэгжүүлэх төлөвлөөгөөтэй байна. Гэвч өнөөдрийг хүртэл 94 төслийн хэдийг нь хэр удаан хугацаанд, ямар эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь тодорхойгүй. Мөн УИХ-ын  сонгууль болоход 2 жил үлдсэн байгаа энэ цаг үед биеллээ олох боломжгүй байна гэдгийг онцлож байгаа юм.

Шинэ сэргэлтийн бодлогын нийт өртөг нь 100-120 их наяд төгрөг. Эдгээр 94 төслийг хэрэгжүүлэхийн тулд улсын төсвөөс  5%-ийг буюу 6 их наяд төгрөг зарцуулна. ХАрин 95%-ийг гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. Одоогийн байдаар 94 төслийн 20 нь хэрэгжиж эхэлсэн. Энэ жил 6 төсөл бүрэн дуусна гэдгийг салбар яамнаас мэдээллээ. Монгол улсад засгийн газар огцроход хэрэгжүүлж байсан үйл ажиллагаа нь ч дагаж унадаг тогтолцоо нийтлэг болсон. Шинэ сэргэлтийн бодлого ч тэр жишгээр замхрах эрсдэлтэй. Энэ асуудалд Эдийн засаг хөгжлийн яамнаас “94 төсөл хөтөлбөр заавал хэрэгжих ёстой” гэдэг байр сууоийг илэрхийлж байна.

Харин хувийн хэвшлийнхний зүгээр 94 гэж хэт өндөр тоо тавихгйүгээр эдийн засгийг хөгжүүлэх боломжтой 5-6 хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүргэх шаардлагатай гэж үзэж байна. Нэн тэргүүнд хил гаалийн гацааг арилгаж, барааны татан авалт импорт, экпортыг хэвийн болгох нь эдийн засаг сэргэх эхний алхам гэж үзэж байгаа юм.

Эдийн засгийн сэргээх Шинэ сэргэлтийн бодлогыг 2021 оны 12-р сарын 30-ны өдөр батлаж байсан. Түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй Цаашдаа ч өндөр үр өгөөжтэй хэрэгжих боломж дутмаг гэж эдийн засагчид харж байна.

Share this entry
  • Facebook Facebook Share on Facebook
  • X-twitter X-twitter Share on X
  • Linkedin Linkedin Share on LinkedIn
https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png 0 0 admin https://khoimor.mn/wp-content/uploads/2025/03/logo.png admin2022-05-17 17:33:092022-05-17 17:33:09ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ” БОЛООД ӨНГӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ

Шинэ

  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12г анги “Дурсамжийн цомог-2026”23 цаг өмнө
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9в анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 16:56
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Титэм сургуулийн 9А анги “ДУРСАМЖ ЦОМОГ-2026”2026-07-21 - 14:09
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 12а анги “ДУРСАМЖИЙН ЦОМОГ-2026”2026-07-14 - 14:24
  • Хамгаалагдсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБ-ын Гурван-Эрдэнэ сургуулийн 12 анги “Дурсамжийн цомог-2026”2026-07-04 - 20:06
© Copyright - khoimor.mn - powered by Enfold WordPress Theme
  • Link to Facebook Link to Facebook Link to Facebook
  • Link to Youtube
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Үйлчилгээний нөхцөл
Link to: Бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх 16-17 насны хүүхдүүдийг баривчилжээ Link to: Бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх 16-17 насны хүүхдүүдийг баривчилжээ Бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх... Link to: “МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ Link to: “МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100 САЯ ТӨГРӨГ ЦАВЧДАГ БАЙЖЭЭ “МИК” НЭГ ИРГЭНИЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭС 60-100...
Scroll to top Scroll to top Scroll to top